Дэлхийн поп од Рианна хорт хавдартай тэмцэж буй шүтэн бишрэгчтэйгээ уулзсан сэтгэл хөдөлгөм мөч олны анхаарлыг татаад байна. Дуучин бүсгүй өөртөө итгэлгүй байгаа шүтэн бишрэгчдээ хандан «Чи гал цогтой юм» хэмээн хэлж, урам зориг хайрлажээ.
Энэхүү үйл явдлын талаар Billboard сайтад мэдээлсэн байна. Түүнчлэн Рианна нь Жесон Лигийн «Grocery Shopping With Rihanna» нэвтрүүлгийн үеэр Юнг Мамигийн «Spend Dat» дууг онцолж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.