Холливудын алдартай жүжигчин, "Legally Blonde" киногоороо олонд танигдсан Риз Уизерспун өөрийн аав Жон Уизерспуны эрүүл мэндийн талаарх мэдээллийг хуваалцлаа.
Түүний аав Жон Уизерспун Нэшвилл хотод байхдаа бүдэрч унасны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор түүний биеийн байдал сайжирч байгаа талаар жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.