АНУ-ын Эрүүл мэндийн сайд, вакцин эсэргүүцэгч гэдгээрээ танигдсан Роберт Ф.Кеннеди тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс шүүмжлэлд өртөж байна. “The Wall Street Journal” сонины мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп вакцинжуулалтыг эрс багасгах болон хүүхдийн вакциныг аутизмтай холбох тал дээр Кеннедиг хангалттай ажиллахгүй байна гэж үзэж байгаа аж.
Ерөнхийлөгч Трамп вакцин нь аутизм үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй, няцаагдсан онолыг баримталдаг бөгөөд үүнийг өөрийн засаглалын үеийн томоохон ололт болгохыг зорьж байна. Тэрээр хүүхдийн вакцинжуулалтын хөтөлбөрийг хумих нь аутизмыг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх нэг арга гэж ташаа ойлголттой байгаа ажээ.
Энэхүү байр сууринаасаа үүдэн Трамп өөрийн томилсон сайд Кеннедиг хангалттай зоригтой ажиллахгүй байна хэмээн удаа дараа шүүмжилжээ. Тухайлбал, тавдугаар сард Ерөнхийлөгч Кеннедиг вакцинжуулалтын эсрэг бодлогоо хэрэгжүүлэхэд “аймхай хандаж байна” хэмээн илэрхийлсэн бол, зургадугаар сард Цагаан ордны зууван танхимд түүнийг ажлаа хангалтгүй хийж байгааг шууд нүүрэн дээр нь шүүмжилсэн байна.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, Трамп өөрийн эрүүл мэндийн салбарын тэргүүнийг илүү эрс шийдэмгий алхам хийхийг шаардаж байгаа ч Кеннедигийн үйл ажиллагаа түүний хүлээлтэд хүрэхгүй байгаа бололтой.