Жазз, хип хоп, R&B болон соул урсгалуудыг хослуулан уран бүтээлээ туурвидаг хөгжимчин Роберт Гласпер саяхан *Billboard News*-т ярилцлага өгөх үеэрээ хиймэл оюун ухааны (AI) талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр хиймэл оюун ухаан нь хөгжмийг бодит, амьд мэт болгож мэдрүүлдэг хүний гаргадаг “алдааг” хуулбарлаж чаддаггүй болохыг тайлбарласан байна. Түүнчлэн тэрээр өнөө цагийн хөгжмийн зах зээлд уран бүтээлчийн чадвараас илүүтэй сурталчлахад хялбар зүйлсийг чухалчлах хандлага ихэвчлэн ажиглагддаг тухай хөнджээ.
Ярилцлагынхаа үеэр Гласпер гайхалтай хөгжимчин болон соёлыг өөрчилдөг уран бүтээлчдийн ялгааг онцолсон юм. Түүний үзэж буйгаар чадварлаг хөгжимчид өмнө нь байсан зүйлд гайхалтай нийцэж ажилладаг бол Кендрик Ламар, Эрика Баду зэрэг уран бүтээлчид хөгжмийн талаарх хүмүүсийн ойлголтыг бүхэлд нь өөрчилдөг байна. Мөн тэрээр Кендрик Ламарын алдарт *To Pimp a Butterfly* цомог дээр хамтран ажилласан үеэ эргэн дурсаж, орчин үеийн олон R&B дуу яагаад хоорондоо ижилхэн сонсогддог болон дуучин H.E.R. яагаад түүний сонирхлыг татдаг тухай хуваалцжээ.