Европын холбооноос 2015 онд наймдугаар сарын 2-ны өдрийг Европын Ром үндэстний хоморголон устгалтыг дурсан санах өдөр хэмээн албан ёсоор зарласан билээ.
Герман улсад уг өдрийг тохиолдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, дурсгалын хүндэтгэл үзүүлэх болон боловсролын чиглэлийн үйл ажиллагаануудыг өрнүүлдэг уламжлалтай. Харин Зүүн Европын орнуудад энэхүү түүхэн үйл явдлыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь анхаарал татаж байна.