Сүүлийн үед “Espresso”, “Please Please Please” зэрэг дуугаараа дэлхийн хөгжмийн чартуудыг тэргүүлж буй Америкийн залуу дуучин Сабрина Карпентер шүүхээс таван жилийн хугацаатай хамгаалалтын тогтоол гаргуулсан байна. Түүнийг удаа дараа дарамталж, амь насанд нь заналхийлсэн этгээдийн эсрэг Лос-Анжелесийн шүүх ийнхүү хатуу шийдвэр гаргажээ.
Хэрэгтэн этгээд нь дуучныг өөрийнх нь “цэргийн нууц хөтөлбөрийн нэг хэсэг” хэмээн итгэж, дэлхийг аврахын тулд заавал Карпентертэй холбогдох ёстой гэх мэт ойлгомжгүй зүйлсийг ярьж, дуучны гэрт нэвтрэхийг завдсан байна. Түүний энэхүү үйлдэл нь дуучны аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байсан тул шүүхээс түүнийг дуучнаас тодорхой зайд ойртохыг хориглож, ямар нэгэн байдлаар холбоо барихыг бүрмөсөн хориглов.
Сабрина Карпентер нь өдгөө 25 настай бөгөөд “Disney” сувгийн цувралуудаас гараагаа эхэлж, өдгөө дэлхийн поп хөгжмийн ертөнцийн хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэг болоод байгаа юм. Түүний хувьд энэ явдал нь алдар нэр өндөр байх тусам хувийн аюулгүй байдал нь хэрхэн эрсдэлд орж болохыг харуулсан томоохон сануулга боллоо.
Шүүхийн энэхүү шийдвэр нь ирэх таван жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хэрэв уг этгээд тогтоолыг зөрчвөл шууд баривчлагдах юм. Одоогоор дуучны зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэрээр аялан тоглолтынхоо үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан ажиллаж байна.