АНУ-ын нэвтрүүлгийн алдартай хөтлөгч Саванна Гүтри ээжийгээ хулгайлсан этгээдүүдэд хандан сэтгэл өвтгөм гуйлтыг илэрхийлжээ. Тэрээр ээж Нэнси Гүтри-г алга болсноос хойш зургаан сар орчмын хугацаа өнгөрч байгаа энэ үед гэр бүл нь дуусашгүй хар дарсан зүүд шиг амьдарч байгаагаа хуваалцсан байна.
Даваа гарагт олон нийтэд цацагдсан дүрс бичлэгт Саванна Гүтри хулгайлагчдад хандан: “Биднийг хаана хайхыг хэлж өгөөч” хэмээн уйлан хайлан гуйсан байна. Түүний ээж, 84 настай Нэнси Гүтри нь Аризона мужийн Тусон хотын ойролцоох гэрээсээ хоёрдугаар сарын нэгний өдөр алга болсон юм.
Саванна Гүтри ээжийгээ эргэж ирэхийг хүлээж, хайх ажлаа хэзээ ч зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр ээжийнхээ сураггүй болсон явдлын талаар олон нийтэд удаа дараа хандан, тусламж хүсэж байгаа билээ.