АНУ-д суулгалт өвчин үүсгэдэг циклоспора шимэгч тархаж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Уг өвчний эх үүсвэр нь салатны ногоо байж болзошгүй гэж үзэж байна.

Энэхүү асуудалтай холбогдуулан албаныхан иргэдэд хандан тодорхой чиглэл өгчээ. Тухайлбал, АНУ-ын таван мужид үйл ажиллагаа явуулдаг Taco Bell түргэн хоолны сүлжээний салбаруудад зарагдаж буй айсберг төрлийн шанцайны ургамал (iceberg lettuce)-ийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.

Одоогоор уг шимэгчтэй холбоотой дэгдэлт үргэлжилж байгаа бөгөөд хэрэглэгчдийг эрүүл мэнддээ анхаарч, албаны байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагахыг уриалж байна.