Тэргэл сар гарснаас хойш хэд хоног өнгөрсөн ч сар бараг бүрэн дүрсээрээ харагдсаар байна. Энэ нь сар багасах буюу Waning Gibbous үе шатандаа шилжсэнийг илтгэж буй бөгөөд шөнө бүр бидэнд харагдах гэрэлтсэн хэсэг нь аажмаар багасдаг зүй тогтолтой.
Өнөөдрийн сарны төлөв байдал
АНУ-ын Агаарын нислэг, сансрын удирдах газрын (NASA) сарны хөтөч мэдээллийн дагуу 11 дүгээр сарын 26-ны байдлаар сарны гадаргын 96 хувь нь гэрэлтсэн, харагдахуйц төлөвт байна.
Хэрэв танд ямар нэгэн тусгай дуран байхгүй бол энгийн нүдээр Тунгалаг тэнгис (Mares Serenitatis) болон Кеплер, Тихо тогоонуудыг харах боломжтой. Харин холын дурантай бол Гассенди, Эндимион, Посидониус тогоонуудыг ажиглаж болно. Телескоп ашиглавал дээрхээс гадна Декартын өндөрлөг болон "Аполло 14", "Аполло 15" хөлгүүдийн газардсан цэгүүдийг хүртэл тольдох боломж бүрдэх юм.
Сарны үе шат болон дараагийн тэргэл сар
NASA-ийн мэдээлснээр сар бүх үе шатаа дамжин өнгөрөхөд ойролцоогоор 29.5 хоног зарцуулдаг байна. Энэ хугацаанд сарны Дэлхий болон Нартай харьцах байрлалаас хамаарч бидэнд харагдах гэрэлтсэн хэсгийн хэмжээ өөрчлөгддөг.
Сарны найман үндсэн үе шат бий. Үүнд шинэ сарнаас эхлэн хавирган сар, эхний хагас сар, тарган сар, бүтэн буюу тэргэл сар болж, улмаар эргэн багасч сүүлийн хагас болон эцсийн нарийн хавирган сар болох дараалал ордог. Дараагийн тэргэл сар Хойд Америкт 12 дугаар сарын 23-нд, бусад цагийн бүсэд 12 дугаар сарын 24-нд тохионо.