NASA-гийн мэдээлснээр, бид сарны мөчлөгийн шинэ үе шат болох "Waxing Crescent" буюу шинийн хавирган сарны үед ирээд байна. Энэ нь ирэх хэдэн шөнийн турш сар тэнгэрт дахин үзэгдэж эхэлнэ гэсэн үг юм.
Долдугаар сарын 15-ны лхагва гарагийн байдлаар сарны гэрэлтсэн хэсэг ердөө 1 хувь байна. Сар дэлхийг тойрсон бүтэн мөчлөгөө ойролцоогоор 29.5 хоногт дуусгадаг бөгөөд энэ хугацаанд найман өөр үе шатыг дамждаг байна. Сарны гэрэлтүүлгийн өнцөг өөрчлөгдсөнөөр бид түүнийг хавирган сарнаас эхлээд хагас гэрэлтэй, улмаар бүтэн сар болж өөрчлөгдөхийг хардаг.
NASA-гийн тайлбарласнаар, сарны нэг тал нь үргэлж дэлхий рүү харсан байдаг ч дэлхийг тойрох замдаа нарны гэрлийг ойлгох хэмжээ нь өөрчлөгддөг аж. Дараагийн бүтэн сар долдугаар сарын 29-нд тохиох юм.