Саудын Араб, Турк, Пакистан улсууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болж, албан ёсны гэрээ байгууллаа.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилж буй энэ цаг үед Пакистаны зүгээс уг гэрээний ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тус улсын мэдэгдэж буйгаар, эдгээр гурван улсын аль нэгэнд нь халдлага үйлдэх нь нөгөө хоёр улсын эсрэг халдсантай адилтгах үйлдэл гэж үзэх аж.

Энэхүү батлан хамгаалахын гэрээ нь тус улсуудын аюулгүй байдлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж буй үйл явдал болж байна.