Алдарт дуучин Селена Гомес, Бекки Жи болон продюсер Бенни Бланко нар хамтран шинэ уран бүтээлээ гаргасан байна. Тэдний хамтарсан дууны клип нь зуны улирлын онцлох бүтээлүүдийн нэг болж байгааг Rolling Stone сэтгүүл онцолжээ.

Тус клипийг найруулагч Stillz найруулсан бөгөөд дүрс бичлэгт Мексик гаралтай Америкийн нэрт жүжигчин Дэнни Трехо оролцсон байна. Дэнни Трехо нь Холливудын олон арван кинонд тоглосон, дэлхий дахинд танигдсан жүжигчин юм.