Дуучин, жүжигчин Селена Гомес өөрийн Rare Beauty брэндийн шинэ хацар өнгөлөгчийн хамтын ажиллагааны хүрээнд багын найз Деми Ловатотой хамтран ажиллаж, олон жилийн нөхөрлөлөө сэргээсэн тухайгаа хуваалцлаа.
Селена Гомес пүрэв гарагт (10-р сарын 29) өөрийн инстаграм хуудсандаа Деми Ловатотой хамт авахуулсан шинэ болон хуучны зургуудаа нийтэлжээ. Тэрээр нийтлэлдээ: “Амьдрал, нөхөрлөл, өсөлт дэвшлийн 25 гаруй жилийн бартаа саадтай үеүдэд намайг үргэлж чам руу эргүүлэн авчирдаг нэгэн тогтмол зүйл байсаар ирсэн” хэмээн дурдсан байна. Түүнчлэн 2000-аад оны эхээр *Barney & Friends* нэвтрүүлгийн үеэр анх танилцаж байснаа дурсаж, туулж өнгөрүүлсэн бүхнээрээ бахархаж буйгаа илэрхийлжээ.
Disney Channel-ийн оддоос гараагаа эхэлсэн тэд 2009 онд *Princess Protection Program* кинонд хамтран тоглож байсан бөгөөд уг бүтээл нь энэхүү хамтын ажиллагааны өнгө төрхийн санааг өгчээ. Тэдний харилцаа 2010-аад оны үед хөндийрч байсан ч эргэн ойртож, энэ жил Гомес найзынхаа *It’s Not That Deep Tour* аялан тоглолтыг үзэж сонирхсон байна.
Мөн тэд энэхүү төслийн хүрээнд хоёр арван жилийн өмнө тогтмол хийдэг байсан дотнын найзуудын влогоо ойролцоогоор 18 жилийн дараа анх удаа дахин хийж, шүтэн бишрэгчдийнхээ асуултад хариулан, хуучны дурсамжтай зургуудаа эргэн үзэж хуваалцжээ.
Хоёр уран бүтээлч хоёулаа 2025 онд шинэ цомгоо гаргасан бөгөөд Селена Гомес нөхөр Бенни Бланкотой хамтарсан цомгоороо Billboard 200 жагсаалтын 2-р байранд, харин Деми Ловатогийн цомог 9-р байранд бичигдэж байв.