АНУ-ын Кентакки мужийн сенатор Митч Макконнелл өнгөрсөн сард эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш анх удаа өөрийн зургаа олон нийтэд дэлгэлээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү гэрэл зургийг нийтэлсэн бөгөөд уг мэдээллээрээ дамжуулан биеийн байдлынхаа талаар тодорхой тайлбар хийсэн байна. Сенатор өнгөрсөн сард унасны улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Митч Макконнелл нь өөр ямар нэгэн ноцтой эрүүл мэндийн асуудал үүсээгүй гэдгийг онцолжээ. Тэрээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан энэхүү мэдээллийг хүргэсэн бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа ажээ.