Испанийн Сеута хотод үүсээд буй цагаачлалын нөхцөл байдалтай холбогдуулан Европын холбооноос мэдэгдэл хийлээ. Тус холбооноос Испанийн засгийн газрын авч хэрэгжүүлсэн “шуурхай хариу арга хэмжээ”-г сайшаасан байна.

Испанийн эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Сеута руу хууль бусаар нэвтэрсэн нийт 72,000 хүний ойролцоогоор 70,000 нь Марокко улс руу буцаагджээ.

Сеута нь Хойд Африкийн эрэгт байрлах Испанийн эзэмшлийн хот бөгөөд сүүлийн өдрүүдэд тус бүс нутагт цагаачдын хямрал нүүрлээд байсан юм. Одоогоор нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжлэн гарсаар байна.