Дэлхий даяар алдартай Америкийн хүүхэлдэйн кино болох "Симпсоныхон" (The Simpsons) ирээдүйн үйл явдлуудыг урьдчилан таамагладгаараа олон нийтийн анхаарлыг байнга татдаг. Тэгвэл энэ удаад тус цувралын 1997 онд гарсан ангид дүрслэгдсэн Мексикийн хөлбөмбөгийн багийн тухай таамаглал олны анхаарлын төвд орлоо.
Тус ангид Мексикийн шигшээ баг Дэлхийн аваргын тэмцээний финалд шалгарч байгаагаар гардаг байв. Гэвч Английн баг ялалт байгуулснаар энэхүү таамаглал биелэх боломжгүй болсныг NME мэдээллээ.
Ийнхүү олон жилийн турш хөгжөөн дэмжигчдийн дунд яригдаж байсан "Симпсоны таамаглал" ийнхүү Английн ялалтын дараа төгсгөл болж байна.