Сирийн зүүн хэсэгт зам тээврийн ноцтой осол гарч, олон арван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хоёр автобус мөргөлдсөний улмаас энэхүү эмгэнэлт явдал болсон байна.

Осол гарсан зам нь урьд өмнө нь ч аюултай ослуудаараа нэрд гарсан, осол ихтэй чиглэлд тооцогддог ажээ. Хэргийн газар дээр холбогдох албаныхан аврах ажиллагааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна.