Словакийн нийслэл Братислава хотод төрж өссөн, өдгөө 22 настай поп дуучин ADÉLA анхны бие даасан "PRIMA" нэртэй цомгоо албан ёсоор гаргалаа. Нийт 11 дуунаас бүрдсэн уг цомгийн бүх дууг тэрбээр өөрөө хамтран бичжээ.

ADÉLA 2023 онд HYBE болон Geffen Records-ийн хамтарсан "Dream Academy" нэвтрүүлэгт оролцож байсан ч эхний шатанд хасагдсан бөгөөд хожим тус төслөөс KATSEYE хамтлаг төрсөн түүхтэй. Венийн улсын балет болон Английн үндэсний балетын сургуульд бүжгийн бэлтгэл хийж байсан тэрбээр 2024 онд "Homewrecked" нэртэй дан дуугаараа анхны гараагаа эхлүүлж байв. Улмаар Capitol Records-той гэрээ байгуулж, 2025 онд "The Provocateur" нэртэй анхны EP цомгоо гаргасан юм.

Тэрбээр дуучин Деми Ловатогийн "It’s Not That Deep Tour" аялан тоглолтын нээлтийн уран бүтээлчээр оролцох үеэрээ цомгийнхоо зарим дууг дуулж танилцуулсан байна. Тэдгээрийн дунд багтсан "Ain’t in LA" дуу нь Billboard Hot 100 чартын 61 дүгээрт бичигдсэнээр ADÉLA тус чартад багтсан анхны Словак уран бүтээлч болсон юм.

Шинэ "PRIMA" цомогт Julia Michaels, Theron Thomas зэрэг дуу зохиогчид болон Blake Slatkin, Dylan Brady, The Dare зэрэг продюсерууд хамтран ажиллажээ. Цомогт цагаач залуусын хичээл зүтгэлийг өгүүлэх "KGB" болон хөгжмийн салбарын бодит байдлын талаар өгүүлсэн "Therapy" зэрэг онцлох бүтээлүүд багтсан байна.