Сомалийн далайн дээрэмчид 23 хүнтэй Ираны загас агнуурын хөлөг онгоцыг барьцаалсан тухай Европын Холбооны Энэтхэгийн далайн тэнгисийн аюулгүй байдлын төв (MSCIO) мэдээллээ.
Тус төвийн анхааруулснаар, дээрэмдэгдсэн уг онгоц арилжааны усан тээврийн гол зам руу дөхөж байгаа бөгөөд цаашдын халдлагуудад ашиглагдах хөвөгч бааз болох магадлалтай байна.
Пантландын Тэнгисийн цагдаагийн хүчний аюулгүй байдлын ажилтны Ням гарагт өгсөн мэдээллээр, "Azini" нэртэй уг хөлгийг Пүрэв гарагт Сомалийн зүүн хойд хэсгийн Бандар Байла болон Хафун хотуудын хооронд дээрэмджээ. Албаны хүний хэлснээр уг хэргийг 12 далайн дээрэмчин үйлдсэн байна.