Хэрэв Стивен Кингийн алдарт зохиолын гол дүр болох Кэрри ухаалаг утас, интернэтийн эрин үед сургуульд сурч байсан бол юу тохиолдох байсан бэ? Найруулагч Майк Фланаганы бүтээж буй шинэ хувилбар энэ асуултад хариулахыг зорьж байна.

Телекинез буюу эд зүйлсийг бодлоороо хөдөлгөх далд чадвартай, бусдад дээрэлхүүлдэг охины тухай өгүүлдэг энэхүү хар дарсан зүүд мэт түүхийн орчин үеийн хувилбарт Саммер Х. Хауэлл (Summer H. Howell) Кэрри Вайт охины дүрийг бүтээжээ. Цацагдсан трэйлерээс харахад номын гол үйл явдлуудыг хэвээр үлдээсэн бөгөөд интернэтийн арилахгүй үлддэг шинж чанар нь түүний туулж буй зовлонг улам бүр ойр мэдрүүлэх төлөвтэй харагдаж байна.

Уг бүтээл ирэх долоо хоногт Торонтогийн олон улсын кино наадамд албан ёсоор нээлтээ хийх бөгөөд үүний дараа буюу 10 дугаар сарын 7-нд Prime Video платформоор үзэгчдийн хүртээл болох юм.