АНУ-ын спортын нэрт шинжээч Стивен Эй Смит саяхан Лос-Анжелес Лэйкерс багийн талаар маргаан дагуулсан байр суурь илэрхийлсэн юм. Тэрээр өөрийн нэвтрүүлэг дээрээ NBA-ийн түүхэнд шилдэг гурван тоглогч нь цагаан арьст тамирчин байж аварга авч байсныг хараагүй хэмээн онцолж, Лука Дончич, Остин Ривз, Уокер Кесслер нараар удирдуулсан бүрэлдэхүүн энэ жил аварга авч чадахгүй гэж бодож буйгаа хэлсэн байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг болох WNBA-ийн Индиана Фивер багийн хамгаалагч Софи Каннингем түүний энэ үгийг элэглэн шогложээ. Тэрээр өөрийн “No Hesitation” подкаст дээр ярихдаа Лука Дончич талбай дээр гайхалтай тоглож, олон нийтийн сүлжээгээр бичлэг нь цацагдаж байхад Смитийн хийсэн таамаг тун инээдтэй санагдаж буйг онцолсон байна.
Стивен Эй Смит өрнөд бүсийн талаар ярихдаа Оклахома-Сити Тандер багийн бэртэл гэмтэл болон Денвер Наггетс багийн ачаалал зэрэг нь Лэйкерст боломж олгож магадгүйг дурдсан юм. Түүнчлэн Миннесота багийг өрсөлдөгч хэмээн нэрлэж, Дончич өмнө нь тэдний эсрэг сайн тоглож байсныг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч тэрээр Лэйкерст боломж байгаа ч аварга болж чадахгүй гэсэн дүгнэлтээ хадгалсан байна.
Лука Дончич улирлын эхлэлийг тун өндөр түвшинд тавьж, дунджаар 38.6 оноо авч лигийг тэргүүлж байгаа бөгөөд Лэйкерс баг 11–2 гэсэн амжилтаар хүснэгтийн эхэнд бичигдэж байна. Хэдийгээр улирлын эхний тоглолтууд плей-оффын үр дүнг бүрэн илтгэхгүй ч Каннингем шинжээчийн таамаг болон Дончичийн бодит тоглолтын зөрүүг ихээхэн шоглон үзэж байна.