Дэлхийн алдартай стример болох Кай Сенат хуулийн асуудалтай тулгарч байна. Түүний эзэмшлийн компанийг Калеб гэх иргэн шүүхэд өгөөд байгаа юм.
TMZ-ийн мэдээлснээр, уг иргэн Кай Сенатын зохион байгуулсан "Streamer University" арга хэмжээний үеэр хоёр ч удаа наршиж, эрүүл мэндээрээ хохирсон гэж мэдэгджээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, тухайн арга хэмжээний үеэр нөхцөл байдал хүндэрч, тэрээр наршилт өвчний шинж тэмдэгтэй ойрхон нөхцөл байдалд орсон байна.
Одоогоор уг хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байгаа бөгөөд Кай Сенат болон түүний компанийн зүгээс шүүхийн нэхэмжлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлээгүй байна.