Billboard сэтгүүлийн New Music Friday буланд энэ долоо хоногт шинээр гарсан онцлох хөгжмийн цомгуудыг нэрлэжээ.
Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлүүдийн дунд Английн дуучин, дуу зохиогч Сэм Смитийн Hazel Eyes нэртэй тав дахь цомог багтсан байна. Нийт 12 дуутай тус цомгийн "Constant Companion" дуунд түүний хоолойн цар хүрээ, найрал дууны зохицол болон чавхдаст хөгжмийн аялгуу тод тусгагджээ.
Мөн кантри-поп чиглэлээр уран бүтээл туурвидаг Стелла Лефти өөрийн анхны бүрэн хэмжээний Long Way Home цомгоо 14 дуутайгаар гаргасан байна. Түүнчлэн рок хамтлаг Weezer өөрсдийн 20 дахь бүрэн хэмжээний цомог болох Weezer (Gold Album)-аа сонсогчдод хүргэлээ.
Үүнээс гадна Британийн дуучин Жоржа Смитийн гурав дахь цомог болох What Are The Odds болон The Killers хамтлагийн ахлагч Брэндон Флауэрсын 11 жилийн дараах бие даасан шинэ цомог Thrasher зэрэг уран бүтээлүүд энэ долоо хоногийн жагсаалтад багтсан байна.