АНУ-ын алдартай 'America's Got Talent' (AGT) шоуны тайзнаа Тайландын өсвөр насны нэгэн оролцогч гарч ирэн үзэгчдийг байлдан дагууллаа. Тэрээр 'The Cranberries' хамтлагийн алдарт 'Zombie' дууг өөрийнхөөрөө коверлон дуулсан юм.
Түүний үзүүлбэрийн үеэр дуулах чадвар болон гитар тоглох онцгой авьяас нь шүүгчдийн анхаарлыг ихэд татжээ. Тус шоуны шүүгч, дуучин Mel B залуу уран бүтээлчийн үзүүлбэрийг өндрөөр үнэлж, түүнийг 'тэнгэрээс заяасан хослол' хэмээн тодорхойлсон байна.
Одоогийн байдлаар түүний энэхүү үзүүлбэр олон нийтийн сүлжээ болон үзэгчдийн дунд багагүй яриа үүсгээд байгаа юм.