Ираны удирдагч Али Хаменеигийн таалал төгссөнтэй холбогдуулан түүнийг эцсийн замд нь үдэх ёслол эхэллээ. Тегеран хотод асар олон хүн цугларч, ёслолын эхний өдрийг угтаж байна.
Албан ёсны мэдээллээр Али Хаменеигийн шарилыг Тегеран хотын Гранд Мосалла сүмд байрлуулж, олон нийтэд харуулахаар болжээ. Түүний шарил даваа гараг хүртэл тус сүмд байх юм.
Үүний дараа ёслолын ажиллагаа үргэлжилж, шарилыг Иран болон Ирак улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхээр төлөвлөсөн байна.