Ираны нийслэл Тегеран хотын ханануудад АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump-ийг шоглосон болон Иран цэргийн гутлын дор байгаа Америкийн дронуудыг дүрсэлсэн аварга том самбарууд байршиж байна. Эдгээр самбарууд нь Иран улс АНУ болон Израилтай хийж буй дайны түүхэн тэмдэглэл болж өгч буй аж.

Эдгээр АНУ-ын эсрэг агуулгатай сурталчилгааны самбаруудыг Khaneh-ye Tarrahan буюу "Дизайнеруудын өргөө" хэмээх баг бүтээдэг байна. Тэд Тегеран хотын алдартай Valiasr Square зэрэг олон хүн өдөр бүр зорчдог, олны хөлийн гол цэгүүдэд бүтээлүүдээ байршуулдаг байна.

Тус баг өмнө нь Donald Trump-ийн уруулыг оёсон байдлаар маш том өндөр хэмжээтэй дүрслэн харуулсан бүтээлийг мөн хийж байжээ.