Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. АНУ-ын зүгээс цохилт өгсний дараа Тегеран улс Бахрейн болон Кувейт улсуудыг онилж эхэллээ.

Энэхүү бүс нутгийн харилцан цохилтууд нь дайныг зогсоох зорилготой түр хэлэлцээр нуран унах эрсдэлийг дагуулж байна. Одоогийн байдлаар үүсээд буй энэхүү нөхцөл байдал нь Ойрхи Дорнодыг дахин өргөн хүрээтэй мөргөлдөөнд өртөх аюулд оруулж болзошгүй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.