Дэлхийн алдартай дуучин Тейлор Свифтийн бага насны дотны найз Эбигейл Андерсон хуримынхаа үеэр Sau Lee брэндийн даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татаад байна.
Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, уг даашинз нь одоогоор худалдаанд хэвээр байгаа аж. Энэхүү даашинз нь бие даасан загварын (indie label) бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Одоогоор тус даашинзыг онлайн дэлгүүрээс худалдан авах боломжтой байгаа хэдий ч нөөц дуусах магадлалтай байгааг мэдээлэлд дурджээ.
Хуримын ёслолын үеэр авсан гэрэл зурагт Эбигейл Андерсоны өмссөн уг загвар нь загвар сонирхогчдын сонирхлыг татаж, хаанаас худалдан авч болох тухай хэлэлцүүлэг өрнөөд байна.