Дэлхийн поп од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Травис Келс нарын хурим болж өнгөрсөн ч энэхүү баярт үйл явдал нь нэлээд гашуун амттай болжээ. Учир нь, дуучин бүсгүйн хамгийн хайртай багш болох Кирк Шваб энэ өдөр таалал төгссөн байна.
The Telegraph сонины мэдээлснээр, Кирк Шваб хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст долдугаар сарын 3-ны өдөр нас баржээ. Сонирхолтой нь, Тейлор Свифт болон Травис Келс нарын гэрлэх ёслол яг энэ өдөр тохиосон байна.
Тейлор Свифт нь дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй, поп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч юм. Түүний хувьд хувийн амьдралынх нь хамгийн чухал өдрүүдийн нэг ийнхүү хүндэт багшийнхаа таалал төгссөн мэдээтэй давхцсан нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд ч мөн сэтгэл өвтгөм үйл явдал боллоо.