Дэлхийн поп од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгчин Травис Келси нарын хуримын ёслол Нью-Йорк хотын алдарт Мэдисон Скуэр Гарден ордонд болж өнгөрлөө.
Энэхүү ёслолд оролцохоор дэлхийн шоу бизнесийн салбарын олон зуун алдартнууд, тамирчид болон нөлөө бүхий хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд дуучин Селена Гомез, найруулагч Лена Данэм болон Sombr нарын алдартнууд байлцжээ.
Нью-Йорк хотын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болох Мэдисон Скуэр Гарденд болсон энэхүү үйл явдал нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.