Дэлхийн поп хөгжмийн од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси нарын хуримын ёслолын талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Долдугаар сарын 3-ны өдөр Нью-Йорк хотын "Madison Square Garden"-д болсон тэдний хуримын баярт оролцсон зочдын мэдээлснээр, хос хоёр ёслолын үеэр өөрсдийн бичсэн тангаргийг уншсан байна.
Одоогоор хуриманд оролцсон зочдоос хосын тангарагт юу өгүүлсэн талаарх цөөн хэдэн мэдээлэл ил болоод байгаа юм. Тэдний хуримын ёслолын талаарх дэлгэрэнгүй яриа, сэтгэгдлүүд шүтэн бишрэгчдийнх нь дунд хүлээлт үүсгэсээр байна.