Дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн од Трэвис Келси нарын хуримын ёслол болох гэж байгаатай холбогдуулан дэлхийн олон алдартан Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ. Ёслол долоодугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна.

Billboard-ын мэдээлснээр, хуримын ёслол болох Madison Square Garden (MSG) цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд одуудын цуваа тасрахгүй байна. Тус арга хэмжээнд оролцохоор ирсэн зочдын дунд дуучин Эд Ширан, Камила Кабелло болон хөгжмийн продюсер Жэк Антонофф нарын зэрэг нэр хүндтэй уран бүтээлчид багтжээ.

Одоогоор хуримын ёслолтой холбоотой бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд дэлхий дахины анхаарлыг татсан энэхүү үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүлээгдэж байна.