Дэлхийн поп од Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн лигийн тамирчин Трэвис Келси нарын хуримын ёслол олны анхаарлыг татаад байна. Ёслолын үеэр хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар бичсэн тангаргаа уншсан бөгөөд энэ мөчид Трэвис Келси нулимсаа барьж чадаагүй гэнэ.
NBC News агентлагт мэдээлэл өгсөн хуримын хоёр зочны ярьснаар, ёслолын үеэр нулимс урсгасан хүн голчлон хүргэн залуу байсан аж. Ийнхүү алдартай хосын хуримын тангараг өргөх ёслол нь оролцсон зочдын хувьд сэтгэл хөдөлгөм мөч болж өнгөрсөн байна.