Дэлхийн поп хөгжмийн од, дуучин Тейлор Свифт хуримын ёслолын үеэр зочдын тоог хэрхэн сонгох талаарх өөрийн байр суурийг хуваалцжээ. Тэрээр өөрийн хуриманд нийт 1,000 зочин урих тухай ярьсан байна.
Дуучин бүсгүй өнгөрсөн онд энэ талаар тайлбарлахдаа, цөөн тооны зочин урих нь илүү их ачаалал үүсгэдэг болохыг онцолжээ. Тэрээр "Хуримын үеэр зочдын тоо цөөн байх нь л хамгийн стресстэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Учир нь хэн нэгнийг урих уу, үгүй юу гэдэг асуудал үүсэж, хүмүүс эргэлзээтэй байдалд ордог" хэмээн ярьсан байна.
Түүний хувьд ийнхүү олон тооны зочин урих нь "урьд өмнө нь амьдралдаа ямар нэгэн байдлаар ярилцаж байсан бүх хүнээ" багтаах хүсэлтэй нь холбоотой ажээ. Ийнхүү олон хүн урих нь зочдын сонголттой холбоотой үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгах боломжтой гэж тэрээр үзэж байна.