Холливудын нэрт жүжигчин Тимоти Шаламе-гийн гол дүрийг нь бүтээсэн "Dune: Part Three" киноны албан ёсны трэйлер үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү бүтээл нь Пол Атрейдесийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлэх юм.
Киноны үйл явдал бараг 20 жилийн дараах ирээдүйд өрнөх бөгөөд гол баатар Пол Атрейдес өөрийн хайрлаж, бас үзэн яддаг байсан хүмүүсийнхээ эсрэг эхлүүлсэн дайныхаа аймшигтай үр дагавартай нүүр тулахаас өөр аргагүй байдалд орох болно. Трэйлерт Пол Атрейдесийг мегаломаниак буюу эрх мэдэлд шунасан, агуу их хүсэл тэмүүлэлтэй нэгэн болж хувирсныг харуулжээ.
Дэлхий дахинд алдартай жүжигчин Тимоти Шаламегийн бүтээсэн энэхүү дүр нь үзэгчдийн анхаарлыг дахин татаж байна.