Канад улсын хамгийн том хот болох Торонто хотод Латин соёлыг сурталчлах зорилготой баяр наадмын үеэр буудалцаан гарч, олон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Бямба гарагийн орой болсон уг үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдаж, дор хаяж дөрвөн хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор Торонто хотын цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна.
Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон буудалцаан үүсэх болсон шалтгааныг хууль сахиулах байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.