АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын илтгэлийн үеэр телепромптер (текст харуулагч төхөөрөмж) ажиллуулдаг байсан Габриэль Перез албан үүргээсээ чөлөөлөгдсөн байна. Тэрээр холбооны засгийн газрын ажилтан байсан юм.
Түүнийг Kalshi хэмээх бооцооны платформ дээр Дональд Трампын хэлэх үг, илтгэлүүдтэй холбоотой бооцоо тавьж, ашиг олсон гэх үндэслэлээр буруутгаж байсан юм. AP агентлагийн мэдээлснээр, Габриэль Перез одоо засгийн газарт ажиллахаа больжээ.