Америкийн алдарт реппер Трэвис Скотт саяхан "The Tonight Show" нэвтрүүлэгт оролцох үеэрээ жүжиглэх урлагийн талаарх туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр найруулагч Кристофер Ноланы шинэхэн бүтээл болох "The Odyssey" кинонд Грекийн туульч яруу найрагчийн дүрийг бүтээсэн байна.

Трэвис Скотт тус дүрийг хэрхэн авсан болон зураг авалтын үеэр мэдэрсэн сэтгэгдлээ хуваалцахдаа өөрийгөө маш их сандарч байсан гэдгээ нуусангүй. Тэрээр уг дүрд тоглохдоо сэтгэл зүйн хувьд хэрхэн бэлтгэгдсэн болон киноны зураг авалтын үйл явцын талаар нэвтрүүлгийн үеэр дэлгэрэнгүй тайлбарлажээ.