Сошиал медиагаар алдаршсан Тэйт ах дүүсийг АНУ-д баривчилсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Энэхүү баривчилгаа нь Их Британийн тал тэдэнд холбогдох шинэ хэргүүдийг нэмж бүртгэсэнтэй холбоотой юм.
Их Британийн Crown Prosecution Service (Прокурорын алба) ах дүүсийг АНУ-аас шилжүүлэн авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэднийг албадан шилжүүлэх үйл явц эхлэхээр хүлээгдэж байна.
Харин Тэйт ах дүүсийн өмгөөлөгч энэхүү шинээр нэмэгдсэн ял, буруутгалыг «гүйтгэлэг» хэмээн эрс няцааж, байр сууриа илэрхийлжээ.