Санхүүгийн мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг Financial Samurai блогт тэтгэвэрт гарахаас өмнө орон сууцны төлбөрөө бүрэн төлж дуусгах сэдэвтэй нийтлэл гарчээ. Энэ нь тооцооллын хувьд эсрэгээрээ байсан ч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг тус нийтлэлийг бичигч илэрхийлсэн байна.
Зохиогчийн дурдсанаар, хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханш 10%-иас 20% хүртэл унах үзэгдэл ихэнх хүмүүсийн таамагласнаас хамаагүй олон давтамжтай тохиолддог аж. Үүний улмаас хувьцааны зах зээлийн савалгаа хэдэн жил тутамд болж өнгөрөх бүрд өөрийн гэсэн төлбөр нь бүрэн төлөгдсөн орон сууцтай байгаадаа баяртай байдаг тухайгаа тэрбээр тэмдэглэжээ.
Түүнчлэн өсөлттэй зах зээлийн үед тухайн зохиогчийн хувьцааны хөрөнгө оруулалт нийт цэвэр хөрөнгийнх нь 25%-иас 35% байх тохиромжтой хэмжээнээс нэлээд давж өсөх хандлагатай байдаг байна. Иймээс зах зээлд залруулга үүсэх үед үл хөдлөх хөрөнгийн төлбөрөө дуусгасан байх нь чухал болохыг онцолжээ.