Нэгэн цагт дэлхийн хамгийн залуу хаанаар тодорч байсан Угандагийн уламжлалт Тооро хаант улсын хаан Ойо Ньимба хорт хавдрын улмаас өнгөрсөн сард 34 насандаа таалал төгсжээ.

Түүнийг өнгөрсөн Бямба гарагт өвөг дээдсийнх нь дэргэд нутаглуулсан байна. Оршуулах ёслол Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хилтэй ойролцоо орших Форт Портал хотын Англикан сүмд сэтгэл хөдөлгөм уур амьсгалтайгаар болж, есөн өдөр үргэлжилсэн ёслолын арга хэмжээ ийнхүү өндөрлөжээ.

Хаан Ойо Ньимба нь анх 1995 онд нялх байхдаа хаан ширээнд заларч байсан түүхтэй юм.

Харин түүнийг эцсийн замд нь үдэх үеэр хааны гэр бүлийг хамарч, улс даяар олны анхаарлыг татсан хаан ширээ залгамжлах ширүүн маргаан дэгдээд байна.