Ажлын байрандаа бодит нөлөө үзүүлэхэд заавал удирдах албан тушаалтай байх эсвэл зөвхөн ажлын өндөр гүйцэтгэл үзүүлэх нь хангалтгүй байдаг талаар Entrepreneur сэтгүүлд нийтэлжээ.
Мэргэжилтнүүд албан ёсны эрх мэдэл, томилгоо хүлээлгүйгээр өөрсдийн нөлөөгөө бий болгох бүрэн боломжтой аж. Үүний тулд бусадтай харилцаа холбоо тогтоох, баримт нотолгоо цуглуулах, бусдын итгэлийг олох болон санаачилгатай ажиллах шаардлагатайг дурдсан байна.
Ийм арга замаар мэргэжилтнүүд байгууллагынхаа шийдвэр гаргалтад нөлөөлөх, чухал өөрчлөлтүүдийг хийх төдийгүй албан ёсны эрх мэдэл авахаасаа өмнө манлайлагч болж төлөвших боломжтой юм.