Apple TV стриминг платформ нь 'Slow Horses', 'Severance', 'Foundation', 'For All Mankind', 'Murderbot', 'Silo', 'Pluribus' болон 'Widow's Bay' зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдээрээ үзэгчдийн дунд хэдийнээ байр сууриа эзэлжээ. Тэгвэл тус платформ энэ төрлийн цувралын жагсаалтаа Уильям Гибсоны 1984 онд хэвлэгдсэн, киберпанк урсгалын нөлөө бүхий 'Neuromancer' романаар баяжуулахаар зэхэж байна.

Сан Диегогийн Comic-Con (SDCC) наадмын үеэр уг цувралын анхны танилцуулга бичлэгийг олон нийтэд танилцуулсан бөгөөд богино хугацааны бичлэгээс харахад дүрслэлийн хувьд тун ч өндөр түвшинд бүтээгджээ. Зохиолын хувьд, Кэйс хэмээх супер хакер болон түүний хамтрагч, толин тусгал мэт нүдтэй, алуурчин бүсгүй Молли нар корпорацын нууцыг дэлгэхээр төлөвлөсөн дээрэмд оролцож буй үйл явдлыг өгүүлдэг.

Цувралын гол дүрд 'Fantastic Beasts' киноны Тесей Скамандрын дүрээр танигдсан жүжигчин Каллум Тэйлор Кэйсийн дүрийг бүтээх бол Моллигийн дүрд 'The Inheritance' киноны жүжигчин Бриана Миддлтон тоглох юм. Киноны зохиол эх зохиолтойгоо хэр зэрэг ойр байх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үзэгчид үргэлжлэлийг хүлээж байна.

Мөн SDCC наадмын үеэр 'Carrie' цувралын танилцуулга, 'Dark Matter' цувралын хоёрдугаар бүлэг болон 'Matchbox: The Movie' киноны трейлерүүд гарч, Marvel-ийн жүжигчдийн бүрэлдэхүүний талаарх мэдээллүүд ч үзэгчдэд хүрлээ.