Дэлхийн алдарт дуучин, поп хөгжмийн домог Уитни Хьюстоныг санагдуулам шинэ Барби хүүхэлдэйг Mattel компани танилцууллаа. Энэхүү бүтээгдэхүүнийг дуучны өв залгамжлагчидтай хамтран гаргасан байна.
Шинэ хүүхэлдэй нь дуучны хамгийн алдартай хөгжмийн клипүүдийн нэгэнд гардаг дүр төрхийг ягштал дуурайлган бүтээжээ. Mattel компанийн гаргасан энэхүү загвар нь худалдаанд гарсан даруйдаа хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа бөгөөд дэлгүүрийн лангуунаас хурдтайгаар зарагдаж байна.