Украины Батлан хамгаалахын сайд Михайло Федоровыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарсны дараа тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэллээ.
Энэхүү шийдвэр нь зөвхөн олон нийтийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, фронтод алба хааж буй Украины цэргүүдийн дунд ч хүчтэй шүүмжлэлийг дагуулаад байна. BBC-д мэдээлснээр, цэргүүд энэхүү өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ.
Пүрэв гарагт болсон уг үйл явдлын дараа цэргүүд болон иргэдийн зүгээс гарч буй эсэргүүцэл нь тус улсын дотоод нөхцөл байдал хурцадмал байгааг харуулж байна.