Украины нисгэгчгүй онгоцууд Оросын томоохон цахим худалдааны сүлжээ болох Wildberries компанийн байгууламжуудыг онилсон үйл явдал өнгөрсөн шөнө боллоо.

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Краснодар болон Ставрополийн бүс нутагт байрлах Wildberries компанийн ложистикийн төвүүд дроны цохилтад өртсөн байна. Wildberries нь Оросын зах зээлд тэргүүлэгч, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг цахим худалдааны платформ юм.

Одоогоор тус халдлагын улмаас үүссэн хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад нэмэлт нөхцөл байдал тодорхойгүй байна.