Украин улс Оросын онлайн худалдааны томоохон сүлжээ болох Wildberries-ийн агуулахууд руу дроноор халдсан үйл явдал боллоо. Wildberries нь Орос улсад үйл ажиллагаа явуулдаг хамгийн том онлайн худалдааны платформуудын нэг юм.

Энэхүү халдлагын улмаас тус платформыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг жижиг бизнес эрхлэгчид болон бараагаа хүлээж байсан хэрэглэгчид тодорхой хэмжээний хохирол амсаад байна. Одоогоор халдлагын улмаас үүссэн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжилсээр байна.