ОХУ-ын зэвсэгт хүчин пүрэв гарагт шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу томоохон хэмжээний дайралт хийлээ. Энэхүү халдлагын үеэр баллистик болон далавчит пуужингууд, мөн дронуудыг ашигласан байна.
Албаны мэдээллээр, дайралтын улмаас 18-аас багагүй хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Одоогоор хохирлын хэмжээ болон нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээлэл үргэлжлэн гарсаар байна.