Дэлхийн улс орнууд өөр өөрийн гэсэн өглөөний цайны онцлогтой байдаг. Тэгвэл Украин улсад олон зууны турш өглөөний цайны салшгүй нэгэн хэсэг болсоор ирсэн зоог бол сирники буюу ааруултай бин юм.

Энэхүү хоол нь зөвхөн нэг төрлийн амттан төдий биш, харин Украин хүн бүрийн хувьд өөрийн гэсэн түүх, дурсамжтай холбогддог онцгой зоог ажээ. Ааруул болон бяслагны холимогоор хийдэг энэхүү бин нь өвөрмөц исгэлэн амттайгаараа алдартай.

Украины өглөөний цайны ширээнд олон зуун жилийн турш байр сууриа алдаагүй сирники нь өнөөг хүртэл тус улсын айл өрхүүдийн дуртай хоол хэвээр байна.