ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эхлүүлсэн Украины эсрэг бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш дөрвөн жил хагасын хугацаа өнгөрч байна. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр, Оросын цэргийн хүчний фронтын шугам дахь дэвшил бараг зогсонги байдалд оржээ.
Энэхүү өөрчлөлт нь Украины зэвсэгт хүчний хийж буй сөрөг довтолгоо болон хамгаалалтын тактик улам бүр үр дүнтэй болж байгаатай холбоотой гэж эх сурвалжид дурдсан байна. Оросын тал өмнөх шигээ эрчимтэй урагшлах боломжгүй болж, фронтын шугам дээрх байдал нэлээд удааширсан нь ажиглагдаж байна.